Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

  Хятадууд Ж.Соёлтыг Хєх хотод хорьсон хэмээн мэдэгджээ
 
 
Zuunii Medee
2008 Onii 6 Sariin 13

Хэдийгээр ЄМЄЗО-нд тєрж, єссєн ч хожим Монгол Улсын иргэн болсон Ж.Соёлтыг єнгєрсєн нэгдvгээр сарын 6-нд Бээжингийн нисэх буудалд буугаад Хятадын талд саатуулагдсанаас хойш бараг хагас жил болох гэж байна. Хятадын тал vvнд гурван сарын турш ямар ч тайлбар хийгээгvй юм.

Манай улсын ГХЯ-наас Хятадын талд энэ тухай албан ёсны тайлбар хийхийг удаа дараа шаардсаны дагуу єнгєрсєн дєрєвдvгээр са¬рын 11-нд хариу иржээ. Yvнд, “Жаранбаяр овогтой Соёлт нь БНХАУ-ын иргэн мєн бєгєєд 1991 онд БНХАУ-ын паспорттай Мон¬гол Улсад ирээд буцалгvй саатав. Тэрбээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт болон гадаадад Хятад улсын аюулгvй байдал болон эрх ашгийг хохироох vйл ажиллагааг идэвхтэй явуулсанд сэжиглэгдлээ. Тvvнийг 2008 оны нэгдvгээр сарын 6-нд Бээжингээр хил нэвтрэхэд БНХАУ-ын хуулийн байгууллага хуулийн дагуу шалгасан.Тэрбээр хууль бус vйл ажиллагаа хийснээ нуулгvйгээр хvлээн зєвшєєрєв. Одоогоор БНХАУ-ын хуулийн байгууллага тvvнийг оршин суухад хяналт тавих арга хэмжээ авсан байна. Ж.Соёлтын биеийн байдал одоо сайн байна” гэжээ. Бас ЄМЄЗО-нд амьдардаг, Ж.Соёлтын тєрсєн дvvгийнд єєрсдийгєє Нийгмийн аюулаас хамгаалах яамны тєлєєлєгч гэж танилцуулсан хоёр хvн саяхан ирээд, “Ахыг чинь Хєх хотод саатуулж, хорьсон. Тэр сайн байгаа. Бид долоо хоногт хоёр удаа усанд оруулж байна. Чи vvнийг тэр халх бэргэндээ дуулгаарай” гэжээ. Ж.Соёлтын дvv тэднээс “Ах маань хуулийн дагуу Монгол Улсын иргэн болсон хvн. Тийм байтал яагаад тvvнийг Хятадад саатуулж байгаа юм бэ” гэж асуухад, “Тэр манай нутагт тєрж, єсч, боловсрол эзэмшсэн сэхээтэн хvн” гэхээс єєр тайлбар єгєєгvй байна. Харин тvvнийг хорьж саатуулж байгаа шалтгаанаа “Ж.Соёлт ЄМЄЗО-ы Євєр Монголын Ардын намын Монгол дахь салбарын дарга. Энэ асуудлаар нь тvvнийг хорьж саатуулж байгаа” гэжээ.

Уг нь Ж.Соёлт 1997 онд хуулийн дагуу манай улсын иргэн болсон хvн. Хуульд зааснаар тvvнийг гаднын ямар ч улсад хорьж байцаах учиргvй. Тийм ч учраас Хятадын тал Ж.Соёлтыг “Манай улсын иргэн” хэмээн гvрийхээр шийдсэн бололтой. Ж.Соёлтын эхнэр Я.Гантуяа болон тvvний ємгєєлєгч Б.Соёл-Эрдэнэ нартай ярилцлаа.


-Ж.Соёлт Євєр Монголын ардын намын Монгол дахь салбарын дарга гэдэг нь vнэн юм уу?

Я.Г: Тэрийг би vнэхээр мэддэггvй юм. Гэхдээ магадгvй л юм. Ямар ч байсан нєхєр маань Хятадад хvний эрхийг зєрчиж байгааг эсэргvvцэж, тэмцдэг хvн. 1993 онд болсон Монгол туургатны анхдугаар их наадмаар манай нєхєр Хятадад хvний эрхийг хэрхэн зєрчиж байгаа талаар илтгэл тавьж байсан. Бас єнгєрсєн онд Япон улсад болсон бас нэгэн томоохон арга хэмжээний vеэр мєн л энэ сэдвээр илтгэл тавьж байсан юм. Yvнээс нь болж л тvvнийг маань хорьсон байж магадгvй. Сvvлийн vед Хятадын талаас ГХЯ-нд ирvvлсэн албан бичиг болон нєхрийн маань дvvд дуулгасан сураг зэргээс vvнийг ажиглаж болно л доо. Тvvнээс биш ємнє нь Хятадаас vvнд ямар ч тайлбар хийхгvй, тэр бvv хэл Ж.Соёлт манай улсын хилээр орж ирээгvй байна гэж хvртэл хэлж байсан шvv дээ.

-Ємнє нь Хятадын зvгээс нєхрийг тань шахаж, дарамталдаг vзэгдэл ажиглагдсан уу?

-Yнэнийг хэлэхэд нєхрийг маань баривчилснаас хойш л би тvvнийхээ тэмцэж ирсэн зvйлийн талаар ойлголттой болж байна. Урьд нь нэг их анзаардаггvй байж. Одоо бодоод байхад нєхєр маань нутагтаа очиж ээж, ах, дvvтэйгээ уулзаж чаддаггvй байсан. “Би тийшээ очиж болохгvй” гэдэг байлаа. Єєрєє очиж чаддаггvй болохоор гурван хvvхдээ тэдэн рvvгээ хааяа явуулна. Хvvхдvvдийг маань очингуут Хятадууд бvртгэж авдаг. Тэгээд байсхийгээд л нєхрийн маань ах дvv нарынд нь хvн ирж, “Эднийг нутаг руу нь хурдан буцаа” гээд байдаг гэсэн. Нєхєр маань Хєх хот руу хvртэл явдаггvй байсан. Баригдах магадлал арай бага гэж бодоод Бээжин рvv сvvлийн vед компанийнхаа ажлаар явдаг болсон юм. Гэсэн ч баривчилчихлаа шvv дээ.

-Гадаадын зарим оронд танай нєхрийг суллуулахын тєлєє дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэсэн. Тэд юу хийж байгаа вэ?

-Америк, Франц, Японд нєхрийг маань суллуулах хєдєлгєєн байгуулаад байна. Тэд Олон улсын хvний эрхийн байгууллагад хандаж, уриалга гаргаж байгаа. Бас тэд тухайн орныхоо Хятадын ЭСЯ-нд хандаж эсэргvvцлийн жагсаал зохион байгуулсан.

-Хятадад байгаа дарамтын талаар нєхєр тань єєрєє ярьдаг л байсан байх?

-Зєвхєн надад ч биш, Монголын сонин хэвлэлvvдэд маш олон нийтлэл энэ талаар бичсэн. Наад захын жишээ хэлэхэд малчдын газрыг нь булааж оронд нь тариа тарих замаар мал аж ахуйг шахах бодлого барьдаг, ЄМЄЗО-ы монгол сургуулиудыг цєєлж, хятад сургуулиудын тоог нэмдэг гээд л. Нєхрийн маань тєрж, єссєн Шилийнгол аймгийн зvvн, баруун Yзэмчин хошууныхан хамгийн их монгол соёл заншилтай хvмvvс байдаг.

-Та энэ хэргийн ємгєєлєгчєєр ажиллаж байгаа хvн. Ємгєєлєгчийн хувьд байдлыг нааштай шийдvvлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

Б.С: Хvний эрхийн тєлєє тэмцдэг томоохон байгууллагууд vvнд анхаарал хандуулж эхэлсэн. Миний зvгээс ойрын хугацаанд ХЗДХЯ-нд хандан албан бичиг єгнє. Яагаад гэвэл Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн алба тус яаманд харъяалагддаг. Гэтэл энэ алба Б.Соёлтын асуудалд анхаарал хандуулахгvй байгаа нь ойлгомжгvй байна шvv дээ.

-Хятадын тал Ж.Соёлтыг манай улсын иргэн гэдгийг хvлээн зєвшєєрєхгvй байгааг юу гэж ойлгох вэ?

-Биднийг тусгаар тогтносон улс гэдгийг хvлээн зєвшєєрєхгvй байгаагаас ялгаа алга. Ямар ч улс оронд хэн нэгнийг баривчиллаа гэхэд гэр бvлд эн тэргvvнд мэдэгддэг. Улмаар ар гэрийнхэнтэй нь чєлєєтэй уулзуулах ёстой. Тэр бvv хэл баривчлуулж байгаа хvнд єєрт нь урьдчилан мэдэгддэг. Ж.Соёлтыг баривчилж байгаа энэ явдал хvний эрхийг бvдvvлгээр зєрчиж буйн сонгодог жишээ. Yvгээрээ зєвхєн Ж.Соёлтыг биш, улс орныг маань доромжилж байна. Хятадаас єнгєрсєн дєрєвдvгээр сард ирvvлсэн албан бичигт “БНХАУ-ын хуулийн байгууллага Ж.Соёлтын оршин суухад хяналт тавьж байна” гэсэн байгаа. Яагаад хятадууд манай улсын иргэний оршин суухад хяналт тавих ёстой гэж. Одоо тvvнийг ямар байдалд хорьж байгааг таах аргагvй. Эрvv шvvлт тулгаж, бие, сэтгэхvйд нь хохирол учруулж байгааг vгvйсгэхгvй. Эрх чєлєєнийхєє тєлєє тууштай тэмцэж байсан Євєр Монгол хvмvvсийг ямар ч шалтгаангvйгээр дєрвєн жил хориод, суллахынхаа ємнєхєн шvvх хурлаар оруулж, огт єєр хvний хэргийг тулгаж уншаад ял оноосон тохиолдол гарч л байсан. Бvр нэг биш удаа шvv.

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us