Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

 

Япон Улсын Парламентын ордонд Өвөр Монголын Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэв

   
ӨМХЭМӨ
2025 оны 10 сарын 6
Нью Йорк

 

 

2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний баярын өдөртэй давхцуулан,  Өвөр Монголын Ардын Нам нь Япон Улсын Парламентын ордонд тус намын 100 жилийн ойг тэмдэглэх олон улсын хурлыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг ӨМАН-ийн одоогийн дарга Хүвисгалт Хэрэйд тэргүүлэн зохион байгуулсан бөгөөд Японы Улсын Их Хурал (Парламент)-ын гишүүд, Өвөр Монголыг дэмжигч Японы парламентын бүлгийн төлөөлөгчид, олон улсын дэмжигчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид өргөнөөр оролцов.

Хүндэт зочид:

  • Элбэгдорж Цахиагийн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан

  • Доктор Цэвэн Гялбо Аряа, Япон дахь Далай ламын төлөөлөгчийн газрын тэргүүн

Японы парламентын дараах гишүүд биечлэн оролцов:

  • Кэйичиро Китагами, Төлөөлөгчдийн танхимын гишүүн

  • Доктор Ёичи Шимада, Төлөөлөгчдийн танхимын гишүүн

  • Шигэфүми Мацузава, Зөвлөхүүдийн танхимын гишүүн

  • Сэкихэй, Зөвлөхүүдийн танхимын гишүүн

  • Саяака Шиоири, Зөвлөхүүдийн танхимын гишүүн

Дараах парламентын гишүүдийн нэрийн өмнөөс туслах нар нь оролцов:

  • Ринтаро Ишибаши, Төлөөлөгчдийн танхимын гишүүн (“Өвөр Монголыг дэмжигч Японы парламентын бүлэг”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга)

  • Шожиро Хиранума, Төлөөлөгчдийн танхимын гишүүн

  • Юйчиро Вада, Төлөөлөгчдийн танхимын гишүүн

  • Рёотаро Кономи, Төлөөлөгчдийн танхимын гишүүн

  • Хирофүми Такинами, Зөвлөхүүдийн танхимын гишүүн

“Өвөр Монголыг дэмжигч Японы парламентын бүлэг”-ийн дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Санаэ Такаичи нарын зүгээс баярын мэндчилгээ хүргэгдэв. Такаичи гишүүн захидалдаа дараах үгийг онцлон дурдлаа:

“Өвөр Монголын ард түмний эрх чөлөө, аз жаргалын зам нээгдэж, гэрэл гэгээтэй ирээдүй рүү хөтлөх болтугай. Манай парламентын бүлгийн бүх гишүүд та бүхэнтэй хамтран ажилласаар байх болно.”

ӨМАН-ийн дарга Хүвисгалт Хэрэйд нээлтийн илтгэлдээ Өвөр Монголын эрх чөлөөний төлөөх нэг зууны тэмцлийн түүхийг эргэн сануулж, тусгаар тогтнол бол Өвөр Монголын ард түмний зорилго хэвээр байгааг дахин нотлов.

Хурлын онцлох үйл явдал нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Элбэгдорж Цахиагийн оролцсон явдал байв. Тэрээр Нью-Йорк хотод төвтэй Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөний захирал Энхбат Тоочогийн хөтөлсөн “Монгол Улсын Ерөнхийлөгч асанлүгаагийн ярилцлага” хэмээх тусгай хэсэгт сэтгэл хөдөлгөм, урам зориг өгөх илтгэл тавив.

Ерөнхийлөгч Элбэгдорж дэлхий даяарх бүх монголчуудыг хэл, соёл, үндэсний дархлаа, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө нэгдэн нийлэхийг уриалж,

“Дэлхий даяар амьдарч буй 12 сая монгол хүн бол 12 сая Чингис хаан юм,”гэж онцлон тэмдэглэв. Тэрээр цааш нь, “Дэлхийн хаана ч байсан Монгол хүн бол монгол хүндээ эх орон нь юм,”гэж хэлсэн нь оролцогчдын сэтгэлд гүн үлджээ.

Хуралд ӨМАН-ийн салбарын дарга нар, ахлах гишүүд, түүнчлэн Төвөд, Уйгур, Хонгконг, Хятадын ардчиллын хөдөлгөөний идэвхтнүүд, Японы дэмжигчид, мөн Калмык, Буриад, Хазара зэрэг монгол угсаатны ахан дүүс оролцов.

“Өвөр Монголыг дэмжигч Японы парламентын бүлэг”-т Өвөр Монголын төлөө Японы парламентад гаргаж ирсэн тасралтгүй дэмжлэгийг нь үнэлж талархлын өргөмжлөл гардуулав. Мөн Хидэтоши Ишии болон Ёоко Ишии нарт Өвөр Монголын үйл хэрэгт оруулсан онцгой хувь нэмэр, ялангуяа хоёр монгол хүнийг 2025 оны Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлэх үйлсийг бодит болгоход гаргасан чармайлтыг нь үнэлж, өргөмжлөл гардуулсан байна.

Хурал үргэлжилж, Өвөр Монголын нэрт түүхч, зохиолч Профессор Ян Хайин-гийн оролцсон тусгай зочин илтгэгчийн хуралдаан болов. Үүнээс өмнө түүний “Genocide on the Mongolian Steppe” хэмээх бүтээлийн хоёрдугаар ботьийн англи хувилбарыг Энхбат Тоочог гардуулан өгсөн бөгөөд уг бүтээлийг тэрээр япон хэлнээс англи хэл рүү хөрвүүлж АНУ-д хэвлүүлсэн юм.

Мөн 30 жилийн турш хоригдож, гэр бүлээрээ эрх чөлөөгөө хасуулсан ч бүх амьдралаа тэмцэлд зориулсан гавьяаг нь үнэлж, Хадаа гуайг “Өвөр Монголын Оюун Санааны Удирдагч” цол тэмдэгээр шагнажээ. Энэхүү шагналыг ӨМАН-ийн дарга Хүвисгалт Хэрэйд гардуулж, Энхбат Тоочог түүний өмнөөс хүлээн авч, “Хадаа гуай эрх чөлөөгөө олсон тэр өдөр энэ шагналыг биечлэн гардуулна” хэмээн мэдэгдэв.

Хурлын төгсгөлд дараах шийдвэрийг нэгэн дуугаар баталлаа:

Хүвисгалт Хэрэйдээр удирдуулсан Өвөр Монголын Ардын Нам нь энэ зуун жилийн түүхтэй байгууллагын цорын ганц хууль ёсны залгамжлагч бөгөөд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх эрхэм зорилгын өв залгамжлагч мөн болохыг бататган нотолж байна.”

Мөн түүнчлэн, “Өвөр Монголын тусгаар тогтнол бол Хятадын колоничлолын дарангуйллын доорх монголчуудын оршин тогтнож, хөгжих цорын ганц бодит зам мөн,” гэж дахин нотлов.

 

ӨМАН-ы Нарийн бичгийн дарга Долгион Хатгинаас нээлтийн үг хэлж буй нь

 

ӨМАН-ы Дарга Хувисгалт Хэрэйдийн гол илтгэл

 

Ишии Хидэтүши хүндэт зочдыг танилцуулж буй нь

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээ

 

Японд суугаа Далай ламын төлөөлөгчийн газрын төлөөлөгч, эрхэм

доктор Цэванг Гялпо Арьяа үг хэлж буй нь

 

Японы парламент дахь Өвөр Монголыг дэмжих холбооны дарга,

эрхэм Санай Такайчигийн мэндчилгээ

 

Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ноён Кэйро Китагами

 

Японы Зөвлөхүүдийн танхимын гишүүн, ноён Шигэфүми Мацузава

 

Японы Төлөөлөгчдийн танхимын гишүүн, доктор Ёичи Шимада

 

Японы Зөвлөхүүдийн танхимын гишүүн, хатагтай Саяака Шиойри

 

Японы Зөвлөхүүдийн танхимын гишүүн, ноён Сэкихэй

 

Өвөр Монголыг дэмжих Японы Парламентын Холбоонд өргөмжлөл гардуулав

 

Ноён Хидэтүши Ишии болон Хатагтай Ёко Ишии нарт талархлын өргөмжлөл гардуулав

 

Японы Аюулгүй байдлын форумын дарга, Японы хуурай замын Өөрийгөө

хамгаалах хүчний хошууч генерал асан, доктор Яно Ёшиаки

 

Котаки Торугийн бичгэн мэндчилгээг Учида Тошиюки уншиж танилцуулна

 

Олон улсын улс төрийн шинжлэх ухааны судлаач, доктор Пема Гялпо

 

Дэлхийн Уйгурын Конгрессын Зүүн Азийн бүсийн захирал Саут Мохаммед

 

Лэйди Либэрти Хонг Конг байгууллагын гүйцэтгэх захирал Арлик Ли

 

Хятадын Ардчиллыг дэмжих холбооны Япон дахь салбарын төлөөлөгч Лю Сяогуан

 

"Global Strat View"онины Цагаан ордны сурвалжлагч Сехүн Ким (АНУ)

 

Улс төрийн хоригдол, Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшигч

Чулуундоржийн Мөнхбаярын бичгэн илтгэл (Монгол Улc)

 

ӨМАН-ы ахлах гишүүн  Алтанбат (Монгол Улc )

 

ӨМАН-ы зөвлөх, Монгол-Америкийн Соёлын Холбооны дарга, доктор Санж Алтан (АНУ)

 

ӨМАН-ы ахлах гишүүн, Өвөр Монголын салбарын захирал асан Наранбилиг Гүнгаа (АНУ )

 

Өвөр Монголын зохиолч, ӨМАН-ы ахлах гишүүн Түмэнүлзэй Буянмэнд

 

ӨМАН-ы ахлах гишүүн, Чингис Хааны дурсгалын сангийн захирал, доктор Чулуу Ужийэдийн

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж ‘Ерөнхийлөгч

асантай хийсэн яриа’ нэртэй уулзалтанд үг хэлэв. Тус яриаг Өвөр Монголын Хүний

Эрхийн Мэдээллийн Өртөөний захирал Энхбат Тоочог хөтлөн явуулсан болно

 

 

"Genocide on the Mongolian Steppe" хоёрдугаар ботийн Англи хэлний хувилбарыг уг бүтээлийн

зохиогч, профессор Ян Хайинд орчуулагч Энхбат Тоохчог гардуулан өргөн барив

 

Эрдэмтэн, түүхч, зохиолч профессор Ян Хайин

 

Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээлийн Өртөөний захирал Энхбат Тоочог

 

Дэлхийн Монголчуудын Холбоо – Японы дарга Хасчулуу Дархад

 

Өвөр Монголын улс төрийн хоригдол асан, малчдын удирдагч Наиралт Боржигин

 

Улс төрийн дүрвэгсэд, ‘Өмнөд Монгол’ сувгийн хөтлөгч Нарсуу Харцагa (Швейцаp)

 

Өвөр Монголын хүний эрхийн идэвхтэн (Швед)

 

Өвөр Монголын хүний эрхийн идэвхтэн Соёмбо Боржигин (АНУ)

 

‘Тусгаар Буриад–Монгол хөдөлгөөн’-ийн захирал хатагтай Марина Хангалаев (АНУ)

 

Ойрад–Халимаг Чуулганы дарга Баатар Бормангна (АНУ)

 

‘Танзим Насле Нау Хазара Могол’ байгууллагын дарга Надир Али Хазара (Пакистан)

 

Хазара хүний эрхийн идэвхтэн Намуд Чангази (Пакистан)

 

Хурлаас шийдвэр батлав

 

Өвөр Монголын Оюун Cанааны Удирдагч’ шагналыг ноён Хадад өргөн барив

 

Hоён ХададӨвөр Монголын Оюун Cанааны Удирдагч’ шагналыг

 

ӨМАН-ы Нарийн бичгийн дарга Долгион Хатгинаас хаалтын үг хэлж буй нь

 

Хурлын бичлэгүүд:

 

<Butsah>

From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

u

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us