Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us

<Butsah>

  ЭМГЭНЭЛ
   
ӨМХЭМӨ
2018 оны 7 дүгээр сарын 7
Нью Йорк
 

 

 
Жаранбаярын СОЁЛТ

 

 

   Бидний журмын нөхөр, анд найз, дотны ах Жаранбаярын СОЁЛТ 2018 оны 07 сарын 05-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

   Жаранбаярын СОЁЛТ нь 1960 оны 01 сарын 03-нд Өвөр монголын Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин хошуунд төрсөн. 1983 онд Өвөр Монголын Их Сургууль төгсөж, Өвөр Монголын Өдрийн Сонин-д сэтгүүлчээр ажиллаж байсан. 1991 оноос Монгол улсад ажиллаж амьдарсаар иржээ.

   Ж.Соёлт нь Өвөрмонголын эрх чөлөө, хүний эрхийг хамгаалах үйл хэрэгт олон жилийн туршид хүчин зүтгэж, уйгагүй тэмцэж ирсэн зүтгэлтэн юм.

   1981 онд өрнөсөн Хятадын колоничлолын шинжтэй төрийн бодлогыг эсэргүүцэх монгол оюутадын тэмцэлд идэвхтэй оролцож, чухал үүрэг гүйцэтгэж явсан билээ.

   1993 онд Улаанбаатарт болсон Дэлхийн Монголчуудын Анхдагч Чуулганд оролцож, төлөөлөгчийн хувиар илтгэл хийн, Өвөрмонголын хүний эрхийн хүнд байдлыг олон улсын сонорт хүргэсэн юм. Үүнээс болж Хятад улсын зүгээс явуулсан хавчлага, мөрдлөгт өртсөөр ирсэн юм.

   Хөмөрсөн тогоонд байгаа шиг хаалттай байдалд байсан Өвөрмонголын эрх чөлөө, хүний эрхийн үнэн мэдээлэлийг дэлхий дахинд түгээн таниулах, хилийн гадна Өвөрмонголын эрх чөлөөний төлөө ажиллах хүчнийг бий болгох, тус үйлсэд зүтгэх залгамж үеийнхэнд туслах, төлөвшүүлэх ажилд анхааран зүтгэсээр иржээ.

   Олон жилийн туршид монголын төлөө гэсэн чин хүслээсээ няцашгүй тэмцэж, шударга үнэн, хичээнгүй, хамтач зан чанар нь журмын нөхөддөө үнэлэгдэж, нэр хүндтэй байсаар ирсэн юм.

   Монгол эх орноо гэсэн чин хүсэл зориг, монгол үндэстнийхээ төлөө шянтрашгүй зүтгэж ирсэн амьдрал, гавьяа зүтгэл нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх юм.

   Цагаасаа өмнө биднийг орхиж одсон журмын нөхрийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь, Өрөрмонголын Ардын Нам, Өвөрмонголын Хүний Эрхийн Мэдээлэлийн Төвийн нийт гишүүд дэмжигдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

   Ариун сүнс нь амгалан нойрсох болтугай

       Өрөрмонголын Ардын Нам,

       Өвөрмонголын Хүний Эрхийн Мэдээлэлийн Өртөө

 

<Butsah>

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)

 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us