Southern Mongolian Human Rights Information CenterSouthern Mongolian Human Rights Information Center
HomeAbout UsCampaignsSouthern Mongolian WatchChineseJapaneseNewsLInksContact Us
<Butsah>

 

 

Хятадын шоронгоос суллагдсан монгол тэмцэгчээс сураггүй байна

   
Нью Йорк Таимэс
Даваа гариг, 12 дугаар сарын 13, 2010; 3:00 AM
Орчуулсан нь ӨМХЭМӨ

БЭЭЖИН “Тагнуул хийсэн” болон “салан тусгаарлах” үзэлтэй хэмээн буруутгагдаж 15 жилийн хорих ял аван Хятадад хоригдож байсан монгол үндэсний тэмцэгч ялаа дуусгаад суллагдсан боловч эхнэр хүүгийн хамт сураггүй байна хэмээн хүний эрхийн бүлгүүд мэдээлж байна.

Хадаа нь эдүгээ 55 настай бөгөөд монголын соёл заншлын төлөө тэмцэгч нөлөө бүхий нэгэн бөгөөд Хятадын хамгийн удаан хоригдсон улс төрийн хоригдлуудын нэг юм. Зохиолч, номын дэлгүүрийн эзэн байсан тэрбээр Хятадын хойд хэсгийн ихэнх хувийг эзэлдэг хязгааргүй өргөн тал нутаг бүхий Өвөр Монголд амьдарч байгаа монгол үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч нэгэн байсан юм.

Хэдийгээр сүүлийн 60 жилийн шилжилт хөдөлгөөний үр дүнд Өвөр Монголын нийт хүн амын 80 хувийг Хятадад үндэстэн эзэлдэг боловч бүс нутгийн дөрвөн сая монгол үндэстэн хойд хил залгаа тусгаар тогтносон Монгол улстай ижил өөрсдийн хэл, соёл заншлаа хадгалж үлдэхийн тулд ихээхэн бэрхшээл туулсаар иржээ.

Тэдний эрх чөлөөний төлөө тэмцэл нь бусад хоёр цөөнх үндэстэн болох төвд, уйгурт явагдаж буй шашин, соёл, хэлээ авч үлдэх гэсэн зорилго нь яваандаа хятадтай цус мөргөлдөөнд хүргэсэн тэмцэлтэй харьцуулбал олон нийтийн анхаарлыг бага татаж, хэвлэл мэдээллээр бага мэдээлэгдсэн юм.

Тухайн үедээ мэдээлж байсан гадаадын эх сурвалжийн мэдээллээр бол Хадаа нь 1995 онд нийслэл Хөххотод хорь гаруй хүнтэй цуглаан зохион байгуулсаны улмаас баригдсан байна. Түүнийг хорьсоны дараа 200 гаруй оюутнууд түүний номын дэлгүүрийн гадаа цугларч, гартаа Монгол байлдан эзлэгч Чингис хааны зураг барьж, дуу дуулж байжээ.

Жилийн дараа түүнийг ялласан тогтоолд өгүүлсэнээр түүнийг бүс нутагт тусгаар тогтнол авчрах зорилго бүхий хууль бус Өвөр Монголын Ардчилсан Нэгдэл байгуулсан үндэслэлээр ялласан гэжээ. Түүний Америкийн Дуу Хоолой болон бусад гадаадын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагад үндэслэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн нэмж буруутгасан байна.

 Нью Йоркод байрлах Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөний мэдээлсэнээр Хадаагийн эхнэр, хүү нь энэ сард хоригдсоноос хойш сураггүй байгаа юм байна. Хадааг суллагдах ёстой өдрийн маргааш буюу Бямба гаригт хятадын нэгэн вэбсайт дээр Баасан гаригын өдөр цагтай “Гэр бүлээрээ уулзсан нь” хэмээх зурагнууд эх сурвалжгүйгээр тавигдсан байна.

Дээрх байгууллагын мэдэгдэж буйгаар тэр өдрийн үдэш нь цагдаа нар тэдний хамаатанд Хадаагийн гэр бүл дүүрэн хоол зассан ширээний ард инээмсэглэн суугаа дээрх зургуудыг агуулсан DVD өгсөн байна.

“Энэ бол хууль бус. Хятадын хуулиар бол 12 сарын 10-аас хойш Хадаа нь бүрэн эрх чөлөөтэй болсон байх ёстой. Тэд зөвхөн түүнийг хориод зогсохгүй, түүний гэр бүлийн гишүүдийг ч хорьж байна” хэмээн мэдээллийн өртөөний дарга Т. Энхбат мэдэгдэж байна.

Хадаагийн хоригдож байсан Чифен хотын цагдаагийн товчоо руу утсаар лавлахад 4 дүгээр Хорих төв лүү холбогд гэсэн байна. Шоронгийн ажилтан хэмээн өөрийгөө танилцуулсан хүнээс Хадаагийн хаа байгаа талаар асуухад утсаа салгасан байна.

Түүнийг үргэлжлэн хорьж байгаад хүний эрхийг хамгаалагчид ихээхэн санаа зовж буй бөгөөд Хятадын эрх баригчид өөрсөдтэй нь сөргөлдөгчдийг дарахын тулд хуулиас гадуур арга хэмжээ хүртэл зохион, шийтгэж байгааг дурдаж байна. Урд нь саатуулагдаж байхдаа цагдаа нар түүнийг тамласан талаар илэн далангүй ярьж байсан Бээжингийн хуульч, олны танил Гао Жишен сураггүй болоод хэдэн сар болж байна. Үүний адилаар албадан үргүй болгох эмчилгээг илчилсэн Чен Гуанчен хэмээх хүний эрхийг хамгаалагч Шандон аймаг дахь өөрийн гэртээ өнгөрсөн 9 дүгээр сараас хойш гэр бүлийн хамт хоригдож байгаа юм. Тэрбээр эд хөрөнгөнд хохирол учруулсан хэмээх үндэслэлээр 4 жил хорих ял эдэлсэн юм.

Хонг Конгд төвтэй Дуй Хуа Сан хэмээх Хятад-Америкийн хооронд хүний эрхийн талаарх яриа хэлэлцээрийг дэмждэг ашгийн бус байгууллагын судлаач Жошуа Розенвейг хэлэхдээ Хадаагийн олон жилийн ял нь тус улс дахь үндэсний цөөнхийн салан тусгаарлах үзлийг сурталчилдаг байгууллага хувь хүмүүст харуулж буй Бээжингийн хатуу бодлого юм гэв. Өнгөрсөн 15 жилийн турш түүний байгууллага болон хүний эрхийн бусад байгууллагууд Хадааг суллахыг Хятадын эрх баригчдаас удаа дараа шаардсан байна.

“Үндэсний цөөнхийн хоригдолууд бусад жирийн хоригдлуудтай харьцуулбал өршөөлд хамрагдах нь маш бага. Тэр бүү хэл хүчин юм уу дээрэм хийсэн хоригдлууд засран хүмүүжсэнийхээ төлөө ялаа хөнгөлүүлдэг шүү дээ” хэмээн тэр өгүүлж байна.

Нью Йоркод төвтэй мэдээллийн өртөөний тэргүүн Т. Энхбат хэлэхдээ Хадаа нь саяхан Хятадын эрх баригчдын тавьсан цөллөгөнд яв, эс бөгөөс амаа хамхиад Хятадад үлд гэсэн саналыг нь хүлээн авахаас татгалзсан “Монголчуудын баатар” юм хэмээв.

Хадаагийн эхнэр хүү хоёрыг нь баригдахаас өмнө байнга холбоотой байсан Т. Энхбатын хэлж буйгаар цагдаагийн газар Хадаад дээрх саналын хүлээн авбал сайн ажил, байшин амалсан байна. Т. Энхбат хэлэхдээ Хадаа аль ч саналыг нь хүлээн аваагүйгээр барахгүй хоригдсон жилүүдийнхээ төлөө цагдаагийн газрыг шүүхэд өгнө хэмээн андгайлсан байна.

Тэр бол маш зоригтой хүн хэмээн Т. Энхбат өгүүлж байна. Mr. Togochog said.

Чан Жин судалгаанд туслав.

http://www.nytimes.com/2010/12/14/world/asia/14china.html?_r=1

 

<Butsah>

 

 
From Yeke-juu League to Ordos Municipality: settler colonialism and alter/native urbanization in Inner Mongolia

Close to Eden (Urga): France, Soviet Union, directed by Nikita Mikhilkov

Beyond Great WallsBeyond Great Walls: Environment, Identity, and Development on the Chinese Grasslands of Inner Mongolia

The Mongols at China's EdgeThe Mongols at China's Edge: History and the Politics of National Unity

China's Pastoral RegionChina's Pastoral Region: Sheep and Wool, Minority Nationalities, Rangeland Degradation and Sustainable Development

Changing Inner MongoliaChanging Inner Mongolia: Pastoral Mongolian Society and the Chinese State (Oxford Studies in Social and Cultural Anthropology)

Grasslands and Grassland Science in Northern ChinaGrasslands and Grassland Science in Northern China: A Report of the Committee on Scholarly Communication With the People's Republic of China

The Ordos Plateau of ChinaThe Ordos Plateau of China: An Endangered Environment (Unu Studies on Critical Environmental Regions)
 ©2002 SMHRIC. All rights reserved. Home | About Us | Campaigns | Southern Mongolian Watch | News | Links | Contact Us